“Тавантолгой”ХК-ийн топ 100 аж ахуйн нэгжээр шалгарлаа

Хэвлэх 2019-05-18 02:25:00

ТавантолгойХК-ийн топ 100 аж ахуйн нэгжээр шалгарлаа

 

 

          Монголын үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим /МҮХАҮТ/, Монгол Улсын Засгийн газраас хамтран жил бүр улс орны нийгэм, эдийн засаг, бизнесийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулж буй аж ахуй нэгжийг эрэмбэлдэг уламжлалын дагуу 2018 оны “ТОП-100” аж ахуй нэгжийг өргөмжлөх ёслолын ажиллагаа 05 дугаар сарын 17-нд амжилттай зохион байгуулагдлаа.

ТавантолгойХК-ийнтоп 100 аж ахуйн нэгжийн шалгуурыг хэрхэн хангасан байдлыг танилцуулахад:

1. Ашгийн хэмжээгээр 10-р байр

2. Борлуулалтын орлогоор 39-р байр

3.Татвар төлөлтөөр 8-р байр

4. Хөрөнгийн хэмжээгээр 39-р байр

5. Ажилчдын тоогоор 85-р байранд шалгарсан амжилттай ажиллаж байна.

           Мөн манай хамт олон нийгмийн хариуцлагын хүрээнд олон олон ажлуудыг авч хэрэгжүүлдэг дотоодын хэрэглэгчиддээ өвлийн бэлтгэл ажил нь зориулан 1тн нүүрсийг 15000төг буюу өөрийн олборлох өртгөөс 4-5 дахин хямдруулан борлуулдаг билээ.

     Компанийн засаглалын хувьд хамгийн сонгодог зөв хэлбэрээр ажиллаж нийт хувьцаа эзэмшигчид болон орон нутагт үр ашгаа өгч буй 53 жилийн түүхт хамт олон 2019 онд олсон амжилтаа улам бататган ажиллахаар зорин ажиллаж байна.

 



Сэтгэгдэл бичих