ТАВАНТОЛГОЙ ХК Олон улсын Silk Way-2019 уралдааны зохион байгуулалтанд ажиллалаа

Хэвлэх 2019-07-16 05:31:00

“Торгоны зам 2019” автомашин, мотоциклын холын зайн, дэлхийн цомын аварга шалгаруулах уралдаан Ерөнхийлөгч Х.Баттулгын ивээл дор зохиогдож буйгаараа онцлогтой юм. ОХУ-Монгол-БНХАУ гэсэн гурван орны нутаг дэвсгэр дээрх маршрутаар 4000 орчим км замыг туулах бөгөөд уг тэмцээнийг Франц, Монгол, БНХАУ, ОХУ-ын автомашины холбоонууд болон Олон улсын автомашин, мотоциклын холбоо хамтран зохион байгуулж байна.

Нийтдээ 43 орны 120-130 баг, тамирчид оролцох уралдааныг Францын 150 хүний бүрэлдэхүүнтэй шүүгчдийн баг шүүх байгаа гэнэ. Монгол улсын Улаанбаатар хот, Мандалговь, Даланзадгад-Цогтцэций сумын нутгаар 7-сарын 9-12 -ны өдрүүдэд дайран өнгөрлөө.

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутгаар уралдаан өнгөрөх үед “Тавантолгой” ХК –ийн Механикийн албаны жолооч Б.Сүхбаатар, Бат.Батсайхан, Д.Энхтөр, Ц.Хуягбаатар, Б.Азжаргал нар уралдааны үеийн аюулгүй байдлыг хангаж хамгаалалтанд ажиллаж, Усны машины жолооч Б.Цолмонбаатар үйлчилгээнд ажиллаа. Энэхүү уралдаан БНХАУ-ын Дуньхуан хотод өндөрлөх юм байна.

Монголынхоо нийт тамирчиддаа амжилт хүсье

 

 



Сэтгэгдэл бичих