"ГОВЬ ШАНХЫН ХУРД-2019" 20 жил

Хэвлэх 2019-07-31 12:26:00

"Тавантолгой" ХК нийгмийн хариуцлагын хүрээнд наадамчин олон түмэндээ зориулж хүндэтгэлийн ѳргѳѳ барьж баяр наадмаа хамтдаа тэмдэглэдэг уламжлалтай. Говийн зон олны Даншиг хэмээн хүндэтгэдэг наадамд "Тавантолгой" ХК баяр наадмын комисс гарган өргөн бүрэлдэхүүнтэйгээр 3 өдрийн турш наадамчин олондоо айраг цагаа, идээ шүүс, наадмын хуушуураар үйлчиллээ. Энэ жил "Говь шанх" говийн бүсийн хурдан морьдын уралдаан 6 дахь удаагаа зохиогдож 20 жилийн түүхэн ойгоо нутаг нутгийн олон түмэнтэйгээ тэмдэглэж, дэнж хотойтол наадсан ѳргѳн дэлгэр сайхан наадам боллоо. Манай хамт олон наадмын ѳдрүүдэд давхардсан тоогоор 5000 гаруй хүнд үйлчилж, наадмын гэрээр зочилсон хүн бүрд чин сэтгэлээсээ хүрч үйлчлэхийг эрхэм болгож ажиллалаа. Говь шанхын цуутай хурдан ажнай хурдан хүлгүүдийг мөнхөлсөн энэхүү наадам ѳмнийн говь нутгийг гаднын зочид, жуулчид, олон нийтэд сурталчлан таниулдгаараа онцлог. Морин соёлоо дээдэлсэн говь нутгийн ёс уламжлал улам дэлгэрч, шанхын хурдан хүлгүүдийн хийморь улам бадарч байх болтугай.

 

 



Сэтгэгдэл бичих