“ТАВАН ТОЛГОЙ” ХК 2019 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН САНХҮҮ, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛЛАА

Хэвлэх 2019-08-23 11:12:00

“ТАВАН ТОЛГОЙ” ХК 2019 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН САНХҮҮ, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛЛАА

Монголын Хөрөнгийн Бирж (МХБ)-ийн 1-р ангилалд бүртгэлтэй "Таван толгой" ХК 2019 оны эхний хагас жилийн санхүү, үйл ажиллагааны тайлангаа 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдөр олон нийтэд нээлттэй танилцууллаа. Тайлант хугацаанд:

  • 1.1 сая тонн нүүрс олборлон борлуулж, 123.7 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой ажилласан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 36.7 хувиар өссөн үзүүлэлт болжээ. Цэвэр ашгийн хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс 19 хувиар өсч, 23 тэрбум төгрөгт хүрчээ. 
  • Нүүрс борлуулалтын бүтцийн хувьд 53 хувь нь коксжих нүүрс, 23 хувь нь сул коксжих, 7 хувь нь коксжих чанаргүй нүүрс, үлдсэн хувь нь дотоод зах зээлд борлуулсан нүүрс тус тус эзэлж байна. Борлуулалтын орлого нэмэгдэж цэвэр ашиг өсөхийн зэрэгцээ уурхайн уур геологийн нөхцөл байдлаас шалтгаалан олборлолтын өртөг өссөн байдалтай байна.
  • Улс, орон нутгийн төсөвт 38.9 тэрбум төгрөгийг эхний хагас жилийн байдлаар бүрдүүлсэн.

Компанийн зүгээс хүлээгдэж буй гүйцэтгэлээр өнгөрсөн оны олборлолт, борлуулалтын түвшинг давах, илүү түвшинд ажиллах зорилт тавин ажиллаж байна.

Дэлгэрэнгүй тайланг Монголын Хөрөнгийн Биржийн www.mse.mn цахим хуудаснаас үзэх боломжтой.



Сэтгэгдэл бичих