“Тавантолгой” ХК-ийн нэрэмжит насанд хүрэгчдийн аймгийн аварга шалгаруулах волейболын нээлттэй тэмцээн

Хэвлэх 2019-11-12 13:11:00

“Тавантолгой” ХК-ийн нэрэмжит насанд хүрэгчдийн аймгийн аварга шалгаруулах волейболын нээлттэй тэмцээн 2019 оны 11-р сарын 8-10-ны хооронд Өмнөговь аймгийн биеийн тамир спортын газар, Өмнөговь аймгийн волейболын холбоотой хамтран 3-н өдрийн турш амжилттай зохион байгуулагдлаа.
Энэхүү тэмцээнд эрэгтэй 12 баг, эмэгтэй 7 баг тамирчид оролцсоноос:
Эрэгтэй: 1-р байр Ч.Батзориг ахлагчтай “Арвижих говь” ХХК-ийн баг тамирчид
2-р байр Э.Бямбадорж ахлагчтай “Говийн Очир огтлогч” ХХК-ийн баг тамирчид
3-р байр У.Пүрэвтулга ахлагчтай “Загсүүжин говь” ХХК-ийн баг тамирчид
Эмэгтэй: 1-р байр Н.Майцэцэг ахлагчтай “Хилийн цэргийн 0131-р ангийн” баг тамирчид
2-р байр О.Цэрмаабуд ахлагчтай “Арвижих шижир говь” ХХК-ийн баг тамирчид
3-р байр М.Нандинцэцэг ахлагчтай “7-р сургуулийн” баг тамирчид
Тус тэмцээний шилдэг тоглогчоор:
Шилдэг тэгш тоглогч: Эрэгтэй Ч.Батзориг “Арвижих говь” ХХК-ийн тамирчин
Эмэгтэй Б.Дөлгөөн “Хилийн цэргийн 0131-р ангийн” тамирчин
Шилдэг довтлогч: Эрэгтэй Б.Мөнхсайхан “Говийн Очир огтлогч” ХХК-ийн тамирчин
Эмэгтэй Б.Анхцэцэг “7-р сургуулийн” тамирчин
Шилдэг холбогч: Эрэгтэй Г.Мөнх-Эрдэнэ “Загсүүжин говь” ХХК-ийн тамирчин
Эмэгтэй Б.Цэцэгтуяа “Арвижих шижир говь” ХХК-ийн тамирчин тус тус шалгарлаа.
                                                             

Тэмцээнд амжилттай оролцсон баг тамирчиддаа баяр хүргэе.

 

 

 

 



Сэтгэгдэл бичих