Өдөрлөгийн арга хэмжээ зохион байгуулагдав

Хэвлэх 2013-09-30 22:10:22

2008 оны 09 сарын 04, 05ны өдрүүдэд Тавантолгой ХК-ийн өдөрлөгийн арга хэмжээ Өмнөговь аймагт зохион байгуулагдаж, амжилттай өндөрллөө.

09.04-ны Өдөрлөгийн арга хэмжээнд аймгийн бүх 11-н жилийн сургуулиудын дунд “Миний мэдэх Тавантолгой” сэдэвт гар зургийн болон шүлгийн уралдаан зохион байгуулж тус бүр эхний 3 байр шалгаруулан "Бидний ирээдүй"болсон хүүхдүүдэд оюуны хөрөнгө оруулалт хийлээ.

Эдгээр өдрүүдэд Өмнөговь аймгийн хүрээнд Тавантолгой ХК-ийн нэрэмжит Воллейболын тэмцээн зохион байгуулсан юм. Энэ тэмцээнд нийт эрэгтэй 12 баг, эмэгтэй 8 баг ур ухаан,хүч чадал, авхаалж самбаагаа сорин оролцож,өдөрлөг амжилттай өндөрлөсөн бөгөөд" Таван толгой" ХК-ийн эмэгтэй баг тэргүүн байранд орж байгууллагынхаа нэрийг өндөрт өргөж чадсан билээ.

Мөн тухайн сарын 05-ны өдөр албан байгууллагуудын удирдлагуудын хүрээнд хүлээн авалтын арга хэмжээ зохион байгуулж хөдөлмөрчин болон нийт Өмнөговь аймгийн ард иргэдэд өөрсдийн үйл ажиллагааг сурталчлан танилцуулсан юм. Энэ өдөр Тавантолгой ХК-ийн урилгаар Улаанбаатар хотоос та бидний сайн мэдэх "Хурд хамтлаг" ирж бүрэн хэмжээний тоглолт хийснээр Өмнөговьчуудад томоохон бэлэг барьж чадсан юм.

Өдөрлөгийн арга хэмжээний үеэр Тавантолгой ХК-ийн уурхайгаас Өмнөговийн 50 өрх айлд бүхий л өвлийн хэрэгцээг хангахуйц 2,5 тн нүүрсийг буцалтгүй тусламж болгон олгосон юм.



Сэтгэгдэл бичих