Нийгмийн хариуцлага

"Тавантолгой" ХК нийгмийн хариуцлага тал дээр нэлээд анхаарч Өмнөговь аймгийн иргэд, төсвийн байгууллагуудад өвөлжилтийн бэлтгэлд нэмэр болох хүндрэл бага учруулах, төсвийг зөв зохистой хэмнэлттэй зохицуулах үүднээс дотоодын зах зээлд борлуулж байгаа нүүрсний үнээ 2014 оны 1 сарын 1 хүртэлх хугацаанд 1тн нүүрсийг 8000 төгрөгөөр борлуулж байна. Өмнөх жилийн борлуулалтын хэмжээтэй уялдуулан бодоход 50 гаран сая төгрөгийн хямдралыг ард иргэдэд олгож байна. Түүнчлэн Өмнөговь аймгийн нийт хэрэглэгчдэд өөрсдийн нөөц бололцоог түшиглэн 3-н газар "Нүүрс борлуулах цэг" байгуулан хэрэглэгчдэд улам илүү ойр ажиллаж байна.

"Тавантолгой" ХК-ий зүгээс жил бүр уламжлал болгон өөрсдийн нэрэмжит нэг өдрийг аймаг, сумандаа зохион байгуулж аймгийн төвийн урд хэсэгт байрлах хогийн цэгийг зайлуулан цэвэрлэх, урлаг, спортын арга хэмжээ зохион байгуулах зэргээр нийгэмрүү хандсан олон ажлуудыг хийж ирсэн. Өмнөговь аймгийн ДЦС-ийн өргөтгөлийн ажил болон, Нэгдсэн эмнэлэгийн төрөх тасгийн шинэчлэл, ЕБСургуулиудын засвар, Өмнөговь аймгийн бүтээн байгуулалт гэх зэрэг олон ажлуудад өөрсдийн хөрөнгө, ажиллах хүч, бие сэтгэлээ харамгүй зарцуулж байгаа. Манай уурхай нь Өмнөговь аймгийн нийт төсвийн 70%-80%-ийг дангаараа бүрдүүлэн ажилладаг.

Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын ажлын албанд 2007 оноос эхлэн хамрагдан мэдээ мэдээллийг олон нийтэд нээлттэй болгон ажиллаж байна. Түүнчлэн ҮСЕГазарт сар бүр тогтмол мэдээлэл дамжуулах, татварын алба болон АМХЭГазарт мэдээллийг хүргүүлэн ажилдаг.