ГОВИЙН БАГА ДАРХАН ЦААЗАТ ГАЗАРТ ӨВС ТАВИХ АЖЛЫГ ГҮЙЦЭТГЭЛЭЭ

"Тавантолгой"ХК нь Галба өөш долоодын сав газартай хамтран Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт говийн бага дархан цаазат газрын Б хэсэгт аргаль, янгир, хулангийн бэлчээр нутаг, уст цэгийн орчимд өвс тавих ажлыг гүйцэтгэв.

Зэрлэг амьтдын амьдрах орчин, идэш тэжээлийн нөхцөлийг сайжруулах ажлыг "Тавантолгой"ХК-ийн ХАБЭАБО-ны хэлтсийн 6 ажилтан ,туслан гүйцэтгэгч "Новеллизинг" ХХК-ийн 1 ажилтан, Говийн дархан цаазат газрын хамгаалалтын захиргаатай хамтран нийт 100 боодол өвсийг тараан байршууллаа.