АХМАД УУРХАЙЧДАД ШАГНАЛ ГАРДУУЛЛАА

Өнөөдөр ууган уурхайнхаа 56 жилийн ойн босгон дээр тус уурхайд хөдөлмөр бүтээлээ зориулж, аймгийнхаа хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан ахмад уурхайчдад Өмнөговь аймаг байгуулагдсаны 90 жилийн ойн медаль гардууллаа.

Гавьяаныхаа амралтад суугаа ахмад буурлууд болон одоо ажиллаж байгаа ахмад уурхайчдад 90 жилийн ойн медалийг Гүйцэтгэх захирал Ж.Доржсүрэн гардуулан өгч баяр хүргэлээ.

Уурхайчдын маань гавьяа зүтгэлийг үнэлж энэхүү хүндтэй шагналаар шагнасан Аймгийн удирдлагууддаа талархал илэрхийлье.