Өмнөговь аймаг байгуулагдсаны түүхт 90, 91 жилийн ой, Батмөнх даян хааны мэндэлсний 558 жилийн ойн баяр наадам ёслол төгөлдөр эхлэлээ. Орон нутгийн өмчит ууган "Тавантолгой" ХК нь түүхт ойн баяр наадамд зориулан уламжлал ёсоор төв цэнгэлдэхэд өргөө цагаан гэрээ барьж, наадамчин олондоо үйлчилж байна. Хол ойрын зочид гийчид олонтой Өмнийн говьчууд өргөн дэлгэр сайхан наадаж байна.