"Тавантолгой" ХК, МУИС-тай хамтын ажиллагаа, санамж бичгийн хүрээнд 2022-2030 стратеги төлөвлөгөө болон хийж гүйцэтгэж буй ажлын явцтай газар дээр нь ирж танилцлаа.
Мөн тус ажлын хүрээнд Баянзаг төсөлтэй танилцаж ажлын туршлага, арга барил болон Өмнөговь аймгийн Номгон суманд хийгдэх сургалт судалгааны төв, Монгол-Солонгосын хамтарсан “Ногоон хэрэм” төслийн 2008 онд ойжуулсан 50 га 2 дугаарын Ойн зурвас талбайн үйл ажиллагааны хэтийн төлөвийн талаар санал солилцлоо.