Монгол Улсын Засгийн газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхим хамтран нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж буй “ТОП-100 аж ахуйн нэгж”-ийг 21 дэх жилдээ эрэмбэлэн өргөмжиллөө.
Улс болон орон нутагт үзүүлж буй үр ашигаараа тогтмол манлайлан ажиллаж буй "Тавантолгой" ХК нь 12 дахь удаагаа ТОП-100 ААН-ээр шалгарч байгаа юм.
Нийгмийн хариуцлагаа дээдлэн хөгжил дэвшилд хүч нэмэн ажиллаж буй "Тавантолгой" ХК-ийн нийт хамт олондоо баяр хүргэж амжилтын дээдийг хүсэн ерөөе.