Агаарын бохирдлыг бууруулах, түүхий нүүрсийг түлшинд хэрэглэхгүй байх Засгийн газрын зорилтын хүрээнд Өмнөговь аймагт шахмал түлшний үйлдвэр байгуулах ажлыг эхлүүлж байна. Энэ хүрээнд "Тавантолгой" ХК, "Тавантолгой түлш" ХХК-ийн ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа бөгөөд талууд санал солилцож хамтарсан уулзалтыг хийлээ. Шахмал түлшний үйлдвэрийг Тавантолгойн бүлэг ордыг түшиглэн байгуулах нь эдийн засгийн хувьд хэмнэлттэй төдийгүй Өмнөговь аймгийн агаарын бохирдолыг бууруулахад чиглэсэн томоохон бүтээн байгуулалт болох юм.