СЭВРЭЙ СУМАНД АВТОМАТ ӨРГҮҮРТЭЙ УСТ ЦЭГИЙГ БАЙГУУЛЛАА

"Тавантолгой" ХК-ийн хөрөнгө оруулалтаар биологийн олон янз байдлыг дүйцүүлэн хамгаалах ажлын хүрээнд зэрлэг амьтдад зориулсан уст цэгийг байгуулан орон нутагт нь хүлээлгэн өглөө. Сэврэй сумын Хоолт багийн нутаг Баян борын нуруу хэмээх газар байгуулагдсан уст цэг нь автомат өргүүртэй, цагт 5.5 тонн ус гаргах хүчин чадалтай, цагийн тохиргоотой, 24 цагийн камержуулалттай, нарны энергээр ажиллах зэрэг хамгийн орчин үеийн техник технологийг ашигласан зэрэг давуу талуудтай юм.

Хээрийн амьтад өсөж үржих таатай орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор дүйцүүлэн хамгаалах ажлын хүрээнд хийж буй уст цэгийг Хишиг-Юниверс ХХК хийж гүйцэтгэлээ.