"Coal Mongolia-2022" чуулга нь 10 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд манай компани 5 дахь удаагаа оролцож байна. Тус чуулган нь Олон улсын хэмжээнд нүүрсний салбарын хөгжлийг тодорхойлж, цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхах, түншлэгч байгууллагуудын шинэ техник технологийн хөгжилийг үзэж судлах, холбоо харилцаа илүү өргөн хүрээнд явуулах боломж нээгдэх зэрэг олон талын ач холбогдолтой юм.
Энэ жилийн хувьд “СЭРГЭЛТИЙГ ХАМТДАА” уриан дор зохион байгуулагдаж байгаа бөгөөд технологийн дэвшлийг ашиглан уул уурхайн салбарын хөгжлийг шинэ шатанд хүргэхийг зорьж байгаа юм.