Монгол Улсын эдийн засгийн тэргүүлэх салбар болох уул уурхайн салбарынхан нэгдэн чуулж буй “Mongolian Mining week 2022” буюу “Монголын уул уурхайн 7 хоног” нэгдсэн арга хэмжээг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас анх удаагаа зохион байгуулж байна. "Тавантолгой" ХК нь МУ-ын ууган уурхайн хувьд тус чуулганд өндөр ач холбогдол өгч оролцож байна. Уул уурхайн салбарынхан өнгөрсөн зууны ажлаа дүгнэж, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх, олборлолтоос боловсруулалт руу шилжих хариуцлагатай цаг үе ирснийг онцолж байлаа.
ӨСӨЛТИЙГ ДЭМЖИГЧ ТАВАНТОЛГОЙ6 Өнөөдрийн чуулганд хөрөнгийн зах зээлд 2-т эрэмбэлэгдэж хамгийн тогтортой арилжаалагдаж буй “Тавантолгой”ХК-ийн ахлах эдийн засагч Ч.Төрмандах “ӨСӨЛТИЙГ ДЭМЖИГЧ ТАВАНТОЛГОЙ” илтгэлийг танилцууллаа. Мөн чуулганы хэлэлцүүлэгт панелистаар Санхүү эрхэлсэн дэд захирал Ө.Мөнхтайван оролцож байр сууриа илэрхийллээ.
Уул уурхайн компани хөрөнгийн зах зээлд хэрхэн амжилттай ажиллаж байгаа томоохон төлөөлөл нь Орон нутгийн өмчит “Тавантолгой”ХК гэдгийг чуулганд оролцогчид онцолж байлаа.