"Тавантолгой ХК" нь нийгмийн хариуцлагын хүрээнд Даланзадгад сумын төвөөс хогийн цэг хүртэлх 8.1 км шороон замыг сайжруулах төслийн ажлыг хийж гүйцэтгэж байна.
Тус замын ажилд компанийн ажилчдаас гадна туслан гүйцэтгэгчээр Говийн сод транс ХХК ажиллаж нийт 20 гаруй машин техник 30 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр гүйцэтгэж байна.
Уг сайжруулсан зам нь Даланзадгад сумын иргэдийг хоггүй цэвэр орчинд амьдрахад таатай нөлөө үзүүлэх, байгаль орчны доройтлыг бууруулах зэрэг олон талын ач холбогдолтой зам болох юм.
Ирэх хавраас үер ус зайлуулах, суваг шуудуу болон, 5 цэгт ус зайлуулах бетонон хоолойн ажлуудыг хийж гүйцэтгэх юм.