"Тавантолгой" ХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд Даланзадгадаас хогийн цэг болон нүүрс борлуулах цэг хоорондын 8.1 км замыг сайжруулах ажлыг хийж гүйцэтгэн өнөөдөр Захирагчийн ажлын албанд хүлээлгэн өглөө.
Даланзадгад сумын иргэдийн хоггүй цэвэр орчинд ажиллаж амьдрахад чухал ач холбогдолтой тус замыг Аймгийн Засаг даргын шийдвэрээр "Тавантолгой" ХК, туслан гүйцэтгэгчээр "Говийн сод транс"ХХК ажиллалаа.
Тус зам нь бартаа саад ихтэй, зундаа намаг шалбааг үүсэх зэргээр хүндрэлтэй асуудал тулгардаг байсан юм. Эдгээр асуудлыг шийдвэрлэж Захирагчийн ажлын албаны ажилчид, иргэдийн хогийн цэг, болон нүүрс борлуулах цэг рүү зорчиход саадгүй болж, машин техникийн эвдрэл гэмтэл багасах, цаг хугацаа хэмнэх зэрэг олон талын эерэг нөлөөтэй бүтээн байгуулалт болж байгаа юм.