Өмнөговь аймагт эмэгтэйчүүдийн байгууллага үүсэж хөгжсөний 91 жил, зөвлөл байгуулагдсаны түүхт 60 жилийн ойн баяр Даланзадгад хотноо боллоо. Ойн хуралд говь нутгийнхаа бүтээн байгуулалт, хөгжлийн төлөө салбар бүртээ манлайлан ажиллаж буй 400 гаруй бүсгүйчүүд уригдан оролцсон юм.
"Тавантолгой" ХК-ийн дэргэдэх Эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга Д.Наранцэцэг тэргүүтэй уурхайчин бүсгүйчүүдийн төлөөлөл 10 бүсгүй тус баярын үйл ажиллагаанд оролцлоо.