ЖИНСРЭГ ЦУТГАЖ НОМ АЙЛДЛАА

Намрын адаг сарын шинийн 17-ны билэгт сайн өдөр ЯЛГУУСАН ХУТАГТ ДАНЗИНВАНЧҮГ ГЭГЭЭНТЭН болон ГУНГААДАНЖАЙЛИН хийдийн лам хуваргуудын хамтаар дээдийн ном болох "Жинсрэг" цутгаж хурал ном айлдлаа.

"Жинсрэг" гэдэг нь “Өглөгийн түллэг” гэсэн утгатай үг бөгөөд арван хангал догшин бурхадын нэг болох Ямандаг бурхны үүднээс тухайн газар оронд оршсон, хүний буруу санаа сэтгэл, буруу үйлээс шалтгаалан хүмүүнд саад тотгор, хорлол үйлдэгч ад дон, газрын гүйдэл, догширсон зэрэгт ном бясалгалын үүднээс олон хэрэгтэй зүйлсийг гал мандлаар өргөн хурдаг онцгой зан үйл юм.

Хамаг амьтны тусын тулд газар дэлхийгээ аргадан, өглөг бүхний дээдийг өргөж, аливаа саад бэрхшээл бүхнийг ариусган уурхайчдынхаа ажил амьдралыг даатгалаа.