Монгол улсад уул уурхайн салбар үүсч хөгжсөний 100 жилийн хүрээнд уурхайчдын спортын их наадам Эрдэнэт хотод зохион байгуулагдаж байна. Уул уурхайн 32 компанийн 1500 гаруй тамирчид спортын 5 төрлөөр үүрд хадгалах цомын төлөө өрсөлдөж байна.
Уурхайчдын спортын их наадмыг УУХҮЯам, МУ-ын баатар Эрдэнэт ТӨҮГ, Оюутолгой ХХК, Эрдэнэс тавантолгой ХК-иуд хамтран анх удаагаа зохион байгуулж байна.