ЗАМЫН ТООСЖИЛТЫГ БУУРУУЛАХ БОДИСЫН ТУРШИЛТ ХИЙЛЭЭ

"Тавантолгой"ХК нь Агаарын чанарын хэмжилт, тоосны мониторингийн дүнг үндэслэн замын тоос дарагч бодисын туршилтыг хийлээ. “Майнинг Технологи энд Экуйпмент” ХХК-ийн үйлдвэрлэж буй Лигносульфонат уусмалыг уурхайн доторх нүүрс тээвэрлэлтийн хэсгийн зам дээр зааврын дагуу цацаж турших ажлыг зохион байгууллаа. Тоос дарагч Лигносульфонатын уусмал нь замын тоосонцоруудтай нэгдэн нарны халалтаар тоосонцор үүсгэдэггүй гадаргууг бүрдүүлдэг байна.

Мөн байгаль орчинд хоргүй, аюулгүйгээс гадна хөрсний үржил шимийг нэмэгдүүлэх, ургамалын ургах чадварыг сайжруулах бордоо болох зэрэг олон талын ач холбогдолтой бодис юм.