КОМПАНИЙН БҮТЭЦ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫГ ӨӨРЧИЛЖ, ОРОН ТООГ ШИНЭЧЛЭН БАТАЛЛАА

Төрийн хэмнэлтийн тухай хууль, Засгийн газрын 450 дугаар тогтоолын 3.1 дэх заалт, ТУЗ-ийн 2022 оны 25 дугаар тогтоолыг тус тус үндэслэн компанийн бүтэц, зохион байгуулалтыг өөрчилж, орон тоог шинэчлэн баталж, компанийн 3 дэд захирлыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө.

Мөн хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Засгийн газрын 362 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангахтай холбоотойгоор компанийн бүтэц орон тоог шинэчлэх ажлыг зохион байгуулж, валютын нөөцийг нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийн төлөвлөгөөг биелүүлэх, тогтвортой үйл ажиллагааг хангахад анхаарч ажиллаж байна.