"Тавантолгой" ХК-ийн нийгмийн хариуцлагын хүрээнд, ТУЗ-ийн шийдвэрээр "ЭЗЭМШСЭН МЭРГЭЖЛЭЭРЭЭ ЭХ НУТАГТАА АЖИЛЛАЦГААЯ" оюутны тэтгэлэгт хөтөлбөрийн батламж гардуулах үйл ажиллагаа өнөөдөр боллоо.
Тус хөтөлбөр нь орон нутагт дутагдалтай байгаа мэргэжлээр суралцаж буй оюутан залууст сургалтын төлбөрийн дэмжлэг үзүүлж, нутагтаа ажиллах нөхцөл боломжийг нэмэгдүүлж буй томоохон хөрөнгө оруулалт болж байгаа юм.
Өнгөрөгч 2020, 2021 онд нийт 300 оюутан тус тэтгэлэгт хамрагдсан багаад энэ жилийн хувьд 3 болон түүнээс дээш дамжааны 55 оюутанд тэтгэлгийн батламжийг гардуулан өглөө.
Эзэмшсэн мэргэжлээрээ эх нутагтаа ажиллах хүсэл мөрөөдөлтэй оюутан залуустаа цаашдын сурлага хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье.