“Тавантолгой” ХК, “Эрдэнэс Тавантолгой”ХК-ийн Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч нарын 2023 оны 01 дүгээр 11-ний өдрийн А/08, А/05 дугаар хамтарсан тушаалаар байгуулагдсан Тавантолгой орд дахь уурхайн үйл ажиллагааны уялдааг хангахтай холбогдсон тулгамдаж буй асуудлыг хууль, эрх зүйн хүрээнд шийдвэрлэх, харилцан уялдааг хангах чиг үүрэг бүхий ажлын хэсэг хуралдаж, цаашид хамтран шийдвэрлэх асуудлын талаар санал солилцлоо.