“Тавантолгой”ХК өнөөдөр/2023.03.17/ экспортод гаргах нүүрсний цахим арилжааг Монголын хөрөнгийн биржээр дамжуулан 2 багц буюу нийт 12.800 тонн дэгдэмхий бодис дунд, коксжих нүүрсийг тонн тутмыг нь 175.20 ам доллараар амжилттай худалдлаа.
Дараагийн цахим арилжаа 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 11:00 цагт явагдах бөгөөд 5 багц буюу 32 мянган тонн нүүрсийг арилжаалахаар хүлээгдэж байна.