Экспортод гаргах нүүрсний цахим арилжаа өнөөдөр буюу 2023 оны 3 дугаар сарын 20-ний өдөр явагдаж, “Тавантолгой” ХК-ийн экспортод гаргах 5 багц буюу нийт 32,000 тонн дэгдэмхий бодис дунд, коксжих нүүрсийг дуудлага арилжаагаар арилжлаа.
Өнөөдрийн арилжаанд 2 компани оролцон худалдан авах саналыг гаргаж, дуудах үнэ 0.86 хувиар өсөн 176.70 ам.доллар хүрч дуудлага арилжаа хаагдлаа.