ЭКСПОРТОД ГАРГАХ НҮҮРСНИЙ ЦАХИМ АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

2023 оны 3 дугаар сарын 28-ны өдөр “Тавантолгой” ХК-ийн экспортод гаргах 160,000 тонн дэгдэмхий бодис дунд, коксжих нүүрсийг Монголын хөрөнгийн биржээр дамжуулан амжилттай арилжаалагдлаа.

Өнөөдөр зохион байгуулагдсан экспортод гаргах нүүрсний цахим арилжаагаар “Тавантолгой” ХК-ийн экспортод гаргах 25 багц буюу нийт 160,000 тонн дэгдэмхий бодис дунд, коксжих нүүрсийг тонн бүрийг нь 175.20 ам.доллараар арилжлаа.