ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА

2023 оны 04 сарын 28 өдөр

Өмнөговь аймаг, Даланзадгад сум 

Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байрлах “Тавантолгой” ХК-д Хөрөнгийн үнэлгээ хийх үнийн санал ирүүлэхийг урьж байна.

Үнийн санал нь дараах ажлын даалгавар, хэсгүүдтэй байна.

Зөвлөх үйлчилгээний нэр

Орон сууц, автомашины хөрөнгийн үнэлгээ хийх

Зөвлөх үйлчилгээний явуулах хугацаа

Эхлэх: 2023.05.10

Дуусах хугацаа: 2023.05.20

Зөвлөх үйлчилгээний цар хүрээ

Өмнөговь аймаг, Даланзадгад хот 

Ажлын даалгавар өгөх үндэслэл

Тавантолгой ХК-ийн ТУЗ-ийн 2023 оны 04 дүгээр 15-ны тогтоол

Ажлын зорилго, гарах үр дүн

Тавантолгой ХК-ийн Өмнөговь аймаг, Даланзадгад хот байрлах 5ш орон сууц болон суудлын автомашинд хөрөнгийн үнэлгээ хийх

Ажлын хөтөлбөр

-Тус орон сууц болон суудлын автомашины зах зээлийн үнэ цэнийг тогтоох

-Хөрөнгийн үнэлгээний тайлан гаргах

Хамтран ажиллах

Захиалагчийн зүгээс үнэлгээ хийх хөрөнгийн талаарх мэдээлэл гаргаж өгөх, хөрөнгийг газар дээр нь нэг бүрчлэн танилцуулах, бусад шаардлагатай мэдээллээр хангаж хамтран ажиллана.

Мөрдөх хууль тогтоомж, стандарт, журам, эрхзүйн баримтууд

Хөрөнгийн үнэлгээ хийх талаар Монгол улсад мөрдөгдөж буй хууль, дүрэм, журам, холбогдох стандарт, Хөрөнгийн үнэлгээний тухай хууль

Тавигдах шаардлага, тусгай нөхцөл

-Компанийн үйл ажиллагааны чиглэл нь хөрөнгийн үнэлгээ хийхээр тусгагдсан байх

-Хөрөнгийн үнэлгээний тусгай зөвшөөрөл

Ижил төстэй үйл ажиллагаа хийж байсан туршлагатай байх

-Тухайн байгууллагаас нийгмийн даатгал төлдөг 3 буюу түүнээс дээш мэргэшсэн үнэлгээчинтэй эсхүл хамтран ажиллах гэрээтэй, гэрээг нотариатаар баталгаажуулсан байх

 

Үнийн саналыг 2023 оны 05-р сарын 08-ны өдрийн 10 цаг 00 минут–аас өмнө turmandakh@tavantolgoi.mn, [email protected]  мэйл хаягаар /PDF/-ээр, цаасаар ирүүлнэ үү.

Сонирхсон этгээд үнийн санал ирүүлэх холбогдох бусад материалыг Өмнөговь аймаг, Цогт-Цэций сум, Цагаан овоо баг, Худалдан авалт, хангамжийн хэлтэс, Утас: 99074978, 88300961 авна уу.