Улсын хэмжээнд зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор "Орон нутгийн зам хөдөлгөөний соёл-2023" нэгдсэн арга хэмжээг "НЭГ ЗАМ-НЭГ СОЁЛ" уриатайгаар зохион байгуулж байна.
Өмнөговь аймгийн Цагдаагийн газар, Цогтцэций сумын сум дундын цагдаагийн хэлтэс, Цогтцэций сумын ИТХ-аас өгсөн удирдамжийн дагуу байгуулага, ААН-үүд хийсэн ажлаа тайлагнаж дүнгээ гаргалаа.
Тус арга хэмжээнд 20 гаруй байгууллага, аж ахуй нэгж хамрагдсанаас орон нутгийн өмчит "Тавантолгой "ХК тэргүүн байр эзэллээ.
#НЭГ_ЗАМ_НЭГ_СОЁЛ уриалгад нэгдсэн "Тавантолгой" ХК-ийн нийт уурхайчид, хамтран ажилласан туслан гүйцэтгэгч "Новел лизинг"ХХК, "Кэй эй рентал сервис"ХХК-ийн хамт олонд талархал илэрхийлж ажлын амжилт хүсье.