2023 оны Байгаль орчны менежментийн төлөвлөгөөний дагуу Биологийн олон янз байдлыг хамгаалах, бэлчээрийн судалгаа, малчдын амьжиргааг чадавхижуулах төсөл боловсруулах ажлыг "Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо" ТББ-тай хамтран ажиллах гэрээ байгуулсан.
Тус ажлын хүрээнд Цогтцэций сумын засаг дарга, Цагаан-Овоо, Сийрст багийн уурхайн нөлөөллийн бүсэд өртөж буй малчидад бэлчээр ашиглалт, малчдын амьжиргааг чадавхжуулах, малын таваарлаг чанарыг нэмэгдүүлэх талаар сургалт, уулзалт зохион байгууллаа. Цаашид малчдын дунд бэлчээр ашиглагчдын хоршоо байгуулах, бэлчээрийн менежментийг сайжруулах, малчдын амьжиргааг дээшлүүлэх талаар зөвлөх үйлчилгээ үзүүлж, төрийн байгууллагатай хамтран ажиллана.