"ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН КОКСЖИХ НҮҮРС МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ ДЭЭР ХИЙГДСЭН ХАМГИЙН ӨНДӨР ДҮНТЭЙ ТҮҮХИЙ ЭДИЙН АРИЛЖААГААР ДАХИН ДЭЭД АМЖИЛТЫГ ТОГТООЛОО. 
11-р сарын 7 ны өдөр Тавантолгой ХК-ийн  коксжих нүүрс МХБ дээр хийгдсэн хамгийн өндөр дүнтэй арилжаа болж дээд амжилтыг  тогтоож байсан бол 12-р сарын 15 өдөр Монголын хөрөнгийн бирж дээр "Тавантолгой"ХК-ийн 98-н багц, 627,200 тонн коксжих нүүрсний арилжаа амжилттай явагдаж, тонн тутмын үнэ 149 ам доллароос 15,5 хувь өсөж 53 удаагийн үнэ дуудагдаж $172 ам долларт хүрэв. Тус арилжааны нийт дүн $107.8 сая ам доллар буюу 372 тэрбум хүрч Монголын хөрөнгийн биржийн дээд амжилтыг дахин тогтоолоо.
Одоогийн байдлаар энэ онд нийт 2.3 тонн коксжих нүүрс цахимаар амжилттай арилжаалж Арилжааны үр дүнд Тавантолгойчууд бид  бүтээгдэхүүнээ 49.7 тэрбум төгрөгийн илүү үнээр ашигтай борлуулж чадлаа энэхүү амжилтыг үзүүлж, орон нутагтаа хамгийн өндөр татварыг бүрдүүлэн Улс, орон нутгийнхаа хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулан ажиллаж байгаа компанийнхаа нийт ажилчдад халуун баяр хүргэе. ???????????? ????????????