“Тавантолгой"ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 03 тоот тогтоолоор компанийн 2023 оны жилийн эцсийн цэвэр ашгаас хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг олгохоор шийдвэрлэлээ.
Нэгж хувьцаанд 4,996 /дөрвөн мянга есөн зуун ерэн зургаа/ төгрөгөөр тооцож ногдол ашгийг хуваарилах бөгөөд 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн олгох юм.