ЦАСАН ШУУРГАНЫ УЛМААС БООГДСОН ЗАМЫН ЦАСЫГ ЗАЙЛУУЛАХ АЖЛЫГ ГҮЙЦЭТГЭЛЭЭ

"Тавантолгой"ХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд хүчтэй цасан шуурганы улмаас ДЗ-УБ чиглэлийн замын 52-69 км дэх хунгарласан цасыг зайлуулах ажилд техник, хүн хүчийг дайчлан оролцлоо.

Үүссэн нөхцөл байдлын улмаас аймаг орон нутгаас авч хэрэгжүүлж буй ажилд дэмжлэг үзүүлж, 1 ковш, 2 оператор, ХАБ-ын нэг ажилтанг томилон ажиллуулж, нийт иргэд, зорчигчдын аюулгүй байдлыг хангах, эрсдэлээс сэргийлэх ажилд хамтран ажиллалаа.

Нийт иргэд, зорчигчид та бүхэндээ замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцохыг уриалж байна.