Компанийн ТУЗ-ийн шийдвэрээр нийгмийн хариуцлагын хүрээнд МАЛЧДАДАА ТУСАЛЪЯ аяныг өрнүүлж Өмнөговь аймгийн нийт малчдад НЭГ ТЭРБУМ төгрөгийн дэмжлэг үзүүлж Аймгийн Онцгой комисст гардуулан өгсөн.
Энэ ажлын хүрээнд Цогтцэций сумын нийт 396 малчин өрхөд хүнс, эрүүл мэнд, ахуйн багц гардуулах үйл ажиллагааг өнөөдөр зохион байгууллаа.
Малчдад олгож буй багцад шатахууны талон, өдөр тутмын хэрэгцээний хүнс болон эрүүл мэндэд хэрэгцээтэй дархлаа дэмжих бүтээгдэхүүн зэрэг багтсан бөгөөд Булган, Мандал-Овоо сумдын малчид мөн хамрагдаж байгаа юм.