Хөвсгөл аймгийн Мөрөн, Баянзүрх сумдын ЕБС-ийн 9-12 дугаар ангийн сурагчид компанийн үйл ажиллагаатай танилцах, уул уурхайн салбарын ажил, мэргэжлийн онцлогийг судлах зорилгоор зочиллоо.
Тус аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас сурагчдад мэргэжлээ зөв сонгох, ажлын байр, ажил мэргэжлийн онцлогтой биечлэн танилцах, судалгаа хийх болмжийг олгох зорилгоор энэхүү ажлыг 10 дахь жилдээ санаачлан хэрэгжүүлж байгаа юм.