"Тавантолгой"ХК-ийн ТУЗ-ийн шийдвэрээр "Малчдадаа тусалъя аян"-ны хүрээнд Булган сумын 447 малчдад хүнс, эрүүл мэнд, ахуйн багц гардуулан өглөө.
Цагийн хүндрэлийг даван туулж байгаа Өмнөговь аймгийн нийт малчдадаа бодит дэмжлэг үзүүлэх зорилгоор “Тавантолгой”ХК-иас ТЭРБУМ төгрөгийн дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаа юм.
Тус аяны хүрээнд малчдад нэн шаардлагатай өвс тэжээл олгох, шатахууны талон өгөх ажлыг Аймгийн Онцгой комисстой хамтран хэрэгжүүлж байна.