ДОТООДОД БОРЛУУЛАХ НҮҮРСНИЙ НЭЭЛТТЭЙ ДУУДЛАГА ХУДАЛДАА БОЛЛОО

“Тавантолгой”ХК-ийн ТУЗ-ийн 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн шийдвэрээр дотоодын баяжуулах үйлдвэрүүдэд борлуулах 20-30 хувийн үнслэг чанартай нүүрсний дуудлага худалдааны  доод үнийг 125,000 төгрөг байхаар тогтоосон.

Уг тогтоол болон “Дотоодод борлуулах нүүрсний нээлттэй дуудлага худалдааны журам”-ын дагуу 2024 оны 05 дугаар 22-ний өдөр анхны дуудлага худалдааг амжилттай зохион байгуулж 10 багц 50,000 тонн 1/2 барьцалдах нүүрсийг тонн тутмыг нь 126,000 мянган төгрөгөөр борлууллаа.

Цаашид дотоодод борлуулах нүүрсийг журамд заасны дагуу нээлттэйгээр дуудлага худалдаа хэлбэрээр худалдан авагчийг сонгон шалгаруулах зарчмаар зохион байгуулж ажиллана.