2024 оны 5 дугаар сарын 27-ны өдөр БНХАУ-д суугаа МУ-ын Элчин сайдын яаманд Монгол Улсын уул уурхайн бүтээгдэхүүний биржийн өдөрлөг болж байна. Тус өдөрлөгийг БНХАУ-д суугаа МУ-ын Элчин сайдын яам, Санхүүгийн зохицуулах хороо, Уул уурхайн ассоциаци, Монголын хөрөнгийн бирж хамтран зохион байгуулж байна.
Тус өдөрлөгт "Тавантолгой" ХК-ийн төлөөлөл болон Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ, Дарханы Төмөрлөгийн үйлдвэр, Энержи Ресурс ХХК, БНХАУ-ын Jidong Development International Limited компаниуд үйл ажиллагаагаа танилцууллаа.
БНХАУ-ын 70 гаруй худалдан авагч компани, Монгол улсаас уул уурхайн бүтээгдэхүүний брокерийн 7 компани оролцож байна.