“Тавантолгой” ХК-ийн 2024-2027 онд мөрдөгдөх захиргаа, үйлдвэрчний эвлэлийн хороо хооронд байгуулсан хамтын гэрээний хэлэлцээр амжилттай болж талууд өнөөдөр гарын үсэг зурж баталлаа.
Тус гэрээгээр ажилчдын нийгмийн асуудал, хөдөлмөрлөх эрх, хөдөлмөрийн аюулгүй байдал, цалин хангамжийн асуудал зэрэг олон асуудлыг уурхайчдын эрх ашигт нийцсэн байдлаар тусгаж мөрдөн ажиллах юм.