Б.Сүхбаатар

Батмөнх даян сэцэн хаан мэндэлсний 560 жил, Өмнөговь аймаг байгуулагдсаны 93 жил, Говь шанх-7 баяр наадмын босгон дээр

"Тавантолгой"ХК-ийн Уул уурхай, технологийн газрын Засвар үйлчилгээний албаны жолооч Бямбажавын Сүхбаатар "ОНЦ ТЭЭВЭРЧИН" хүндэт тэмдэгээр шагнагдлаа.

Б.Сүхбаатар нь тус компанид 18 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд эрхэлсэн ажилдаа хичээл зүтгэлтэй, хамт олондоо нэр хүндтэй манай тэргүүний уурхайчдын нэг юм.

Танд болон танай гэр бүлд аз жаргал, эрүүл энхийг хүсэн ерөөе. Алтан шар зам тань өлзийтэй байх болтугай.