ЦОГТЦЭЦИЙ СУМАНД ИЖ БҮРЭН ТАВИЛГАТАЙ 5 ӨРГӨӨ ЦАГААН ГЭР ГАРДУУЛЛАА

"Тавантолгой"ХК-ийн ТУЗ-ийн шийдвэрээр тус сумын түүхт 100 жилийн ойн баяр наадмыг тохиолдуулан 8 ханатай хүндэтгэлийн өргөө, баг тус бүрд 6 ханатай гэрүүдийг иж бүрэн тавилгын хамт гардуулан өглөө.

Мөн компанийн нийгмийн хариуцлага, хамтын ажиллагааны хүрээнд 2024 оны бизнес төлөвлөгөөнд тусгасны дагуу гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор сумын төвд 445 сая төгрөгийн өртөг бүхий иж бүрэн камерын систем суурьлуулах ажлыг хийж гүйцэтгэж байна.

Цогтцэций сумын нийт иргэд, хөдөлмөрчдөдөө түүхт 100 жилийн ойн баярын мэнд дэвшүүлье.