"Тавантолгой"ХК-ийн Гүйцэтгэх захирал Ч.Гүнждагва компанийн дэргэдэх ахмадын зөвлөлийн төлөөлөлтэй уулзан тэдний нийгмийн асуудал, ахмадын сан байгуулах журам болон бусад санал хүсэлтийг хүлээн авч санал солилцлоо. Мөн компанийн 2024 оны үйл ажиллагаа, цаашдын зорилго, зорилтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм.
Компанийн зүгээс ахмадууддаа тэмдэглэлт баярын өдрүүдээр хүндэтгэл үзүүлэх, амралт сувилалд амраах зэрэг нийгмийн асуудалд тогтмол анхаарч ажилладаг бөгөөд уурхайнхаа хөгжил дэвшилд залуу нас, эрдэм мэдлэгээ харамгүй зориулсан ахмад буурлуудынхаа үнэтэй санал зөвлөмжийг сонсож ажиллана гэдгээ илэрхийллээ.