УИХ-ЫН ГИШҮҮН, МУ-ЫН САЙД, БООМТЫН СЭРГЭЛТИЙН ҮНДЭСНИЙ ХОРООНЫ ДАРГА Б.ТУЛГА ТАВАНТОЛГОЙН БҮЛЭГ ОРДОД АЖИЛЛАЛАА

УИХ-ын гишүүн, Монгол Улсын Сайд Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга Б.Тулга болон ажлын хэсгийн бүрэлдэхүүн 2024.11.22, 23-ны өдөр Ханбогд сумын Гашуун сухайт боомт, Цогтцэций сумын Тавантолгойн бүлэг ордод ажиллаж уул уурхайн компаниудын төлөөлөлтэй уулзалт зохион байгууллаа.

Тус уулзалтад "Тавантолой" ХК-ийн Уурхайн төлөвлөлт, ашиглалтын хэлтсийн захирал Л.Ганбат оролцож компанийн өнөөгийн үйл ажиллагаа, цаашид хийж хэрэгжүүлэх төлөвлөгөө, зорилтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

#TAVANTOLGOI_JSC

#илч_дулааныг_зуунаас_зуунд