ТЭТГЭЛЭГТ ХАМРАГДСАН ОЮУТНУУД УУРХАЙТАЙ ТАНИЛЦЛАА

Компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлж буй "Эзэмшсэн мэргэжлээрээ эх нутагтаа ажиллацгаая" оюутны тэтгэлэгт хөтөлбөрт энэ жил 22 оюутан шалгарч 100 хувийн тэтгэлэгт хамрагдаж байна. Тус хөтөлбөрт орон нутагт эрэлт хэрэгцээтэй багш, инженер, эмч, эмзүйч зэрэг мэргэжлээр 3 болон түүнээс дээш курст амжилттай суралцаж буй оюутнуудыг сонгон шалгаруулсан юм.

Тэтгэлэгт шалгарсан оюутнууд уурхайд зочилж үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай танилцлаа.

#TAVANTOLGOI_JSC

#илч_дулааныг_зуунаас_зуунд