Сайн дурын авлагагүй, цусны донорын эгнээг өргөжүүлэх, донорын үйлсийг суртчилах, олон нийтийн оролцоог нэмэгдүүлж, тогтмол хугацаанд цусаа бэлэглэдэг байнгын донорыг дэмжих зорилгоор сар бүрийн 03-ны өдрийг улс орон даяар "Цусаа бэлэгдэх өдөр" болгон тэмдэглэдэг. Энэ өдрийг тохиолдуулан "Тавантолгой"ХК нь Аймгийн Улаан загалмайн хороотой хамтран цусны донорын өдөрлөгийг зохион байгуулав.
Уурхайчид маань эрдэнэт хүний амь насыг аврах хүмүүнлэг, энэрэнгүй үйлст сайн дураараа нэгдэж нийт 20 гаруй уурхайчид 7 литр цусаа бэлэглэлээ.
Мөн өдөрлөгийн үеэр донорын үйлсийг суртчилах, анхны тусламж үйлчилгээг хэрхэн үзүүлэх талаар сургалт зөвлөгөө өглөө.