"Тавантолгой" ХК-ийн ТУЗ-ийн шийдвэрээр, Аймгийн ИТХ-ын тогтоолоор Өмнөговь аймгийн 60-аас дээш насны ахмадуудад 2 тонн нүүрс үнэгүй олгохоор шийдвэрлэсний дагуу Тавантолгой ХК-ийн ажлын хэсгүүд сумдад ажиллаж байна. Манлай сумын 209 ахмад, Баян-Овоо сумын 140 гаруй ахмадад тараах талоныг хүлээлгэн өглөө.
Өмнөговь аймгийн хэмжээнд 60-аас дээш насны нийт 4900 ахмадад 2 тонн нүүрс үнэгүй олгогдох юм.