САНАЛ ӨГӨХ ЗААВАР

“Тавантолгой” ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2021.04.20-ны өдөр хосолсон байдлаар буюу танхимаар болон зайнаас /цахим/ болох тул дараах хэлбэрээр саналаа өгөх боломжтой.

Танхимаар санал өгөх

2021.04.20-ны өдрийн 14:00 цагаас өмнө компанийн байранд ирж хуралдаа оролцон саналын хуудсаар саналаа өгөх боломжтой.

Бичгээр санал өгөх

2021.04.16-ны өдрийн 18:00 цагаас өмнө өөрийн үйлчлүүлдэг брокер, дилерийн компанид өөрийн биеэр хүрэлцэн очиж, бичгээр саналаа өгөх боломжтой.

Цахимаар санал өгөх

2021 оны 04 сарын 13-16-ны өдрийн 09:00-17:00 цагийн хооронд hural.tavantolgoi.mn-д нэвтрэн орж бүртгэлээ баталгаажуулан тусгай нэвтрэх нэр, нууц үг авч санал өгөх эрхээ нээнэ. 2020.04.20-ны өдрийн 09:00-13:00 цагийн хооронд нээлгэсэн эрхийн дагуу саналаа өгөх боломжтой.