УУЛ УУРХАЙН АЖИЛЧДЫГ ДАРХЛААЖУУЛАЛТАД ХАМРУУЛАХ АЖИЛ ӨНӨӨДӨР ЭХЭЛНЭ

Яг одоо Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон уурхайчдад вакцин хийж эхлэх гэж буйтай холбоотойгоор дархлаажуулалтын 4 багийн хамт Цогтцэций суманд ажиллаж байна. Эхний ээлжинд Тавантолгой болон Нарийн сухайтын бүлэг ордын уурхайн ажилчдыг дархлаажуулалтад хамруулахаар боллоо. Уурхайчдад вакцин хийх ажлыг зохион байгуулах ажлын бүрэлдэхүүн Аймаг болон уул уурхайн компаниудын удирдлагуудтай уулзаж, ажлын бэлтгэл хэр хангасныг үзэж танилцаж байна. Урьдчилсан байдлаар 8000 гаруй хүнийг дархлаажуулах юм байна.