Өнөөдөр "Тавантолгой" ХК-ийн үндсэн болон туслан гүйцэтгэгч компанийн ажилчдыг вакцинжуулах ажил эхлэж байна. Урьдчилсан байдлаар нийт 820 гаруй хүнийг уг дархлаажуулалтад хамруулах юм. Компанийн Шуурхай комисс нийт 17 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж бэлэн байдлыг хангах ажлыг зохион байгууллаа. УОК-ын өгсөн заавар зөвлөмжийг хэрэгжүүлж халдвар хамгааллын дэглэмийг нарийн сахин ажилллаж байна. УУХҮЯ-аас өгсөн чиглэлийн дагуу БНХАУ-д үйлдвэрлэсэн Сонифарм үйлдвэрийн Vero cell вакциныг хийх ажлыг мэргэжлийн баг удирдан зохион байгуулж байна.